Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Монголын худалдааг дэмжих ТРАМ төслийн Удирдах зөвлөлийн хурал өчигдөр Гадаад харилцааны яамны байранд болсон билээ. Төслийн Удирдах зөвлөлийнхөн энэ удаагийн хуралдаанаар өнгөрсөн оны ажлыг дүгнэж, энэ жилийн долдугаар сар хүртэл хийх ажлын талаараа хэлэлцсэн юм.
Худалдааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, хөнгөвчлөх, мөн экспортыг дэмжих гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТРАМ төслийг 2017 оноос эхлүүлсэн бөгөөд Гадаад харилцааны яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал хэмжилзүйн газар, Үндэсний хөгжлийн газар мөн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран хэрэгжүүлж байна.
ТРАМ төслийн үр дүнг харгалзан манай тал төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэх саналыг Европын Холбоонд тавиад байна.