Өнгөрсөн сарын сүүлийн өдрүүдэд манай улсын хөрөнгийн заах зээлд өрнөсөн онцлох үйл явдлыг хүргэе.
- Энэ сарын 30-ны байдлаар манай улсын хөрөнгийн зах зээлд энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 362.798.792 төгрөгийн үнийн дүн бүхий 1.597.268 ширхэг хувьцаа арилжигджээ. Эдгээрийн 21 компанийн хувьцааны ханш өсөж, 14-ийнх нь ханш буурч, найман үнэт цаасны ханш тогтвортой байсан гэнэ.
- “Moodyʼs” агентлаг Монгол Улсын банкны системийн төлөвийг сөргөөс тотвортой болгож ахиулжээ.
- Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалахаар боллоо.
- Манай улсын эдийн засаг эргэн хэвийн горимд шилжсэнээр зээлийн эрэлт өснө гэж “Moodyʼs” агентлагийн шинжээчид тооцоолж байна. Түүнчлэн чанаргүй зээлийн эзлэх хувь 11-13 хувь буюу өндөр байгааг дурджээ.
- 2020 оны чанаргүй зээлийн 20.9 хувийг уул уурхайн салбарынхан бүрдүүлж байна.