Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE)-ээс “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны нээлтийг Монгол Улсад зохион байгууллаа. Тус аян нь хүүхэд, залуучуудын санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, гэр бүл болон нийгэмд мэдлэг хуваалцах үүргийг нэмэгдүүлэх зорилготой аж. Монголбанкныхан тус арга хэмжээнд 2013 оноос оролцож эхэлсэн бөгөөд хүүхэд залуучуудын мэдлэг, боловсролыг дэмжихэд анхаарч иржээ. Энэ удаагийн аяныг Монголбанк, БШУЯ, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын Банкны Холбоо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн боловсролын үндэсний төв, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан хамтран энэ сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 12 хүртэл хэрэгжүүлэхээр болжээ.