Сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг цуцалж, цахим болон танхимын хичээлийг үргэлжлүүлэн орохоор болжээ. Тодруулбал, ЕБС-ийн сурагчид гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амрах байсныг цуцалж, үргэлжлүүлэн хичээллэх шийдвэрийг боловсролын сайд энэ сарын 19-ны өдөр гаргасан байна.
ЕБС-д суралцагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацаанд орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр хичээл сургалтыг түр зогсоосон шийдвэрээс бусад аймаг, сум тосгон, багт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг танхимын хэлбэрээр, нийслэл дэх өмчийн бүх хэлбэрийн ЕБС-ийн сургалтыг теле болон цахим хэлбэрээр тус тус үргэлжлүүлэн зохион байгуулах тушаал шийдвэр гарчээ.