Аялал жуулчлалын салбараас багагүй хөрөнгө олдог Грек улс өнгөрсөн онд 7.4 сая хүн хүлээн авчээ.
2019 онд Грек 31.3 сая жуулчин хүлээн авсан бөгөөд энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүн болох 39.1 тэрбум еврогийн 20 гаруй хувийг нь бүрдүүлсэн гэнэ.
Ийм хэмжээний хөрөнгө олдог аяллын салбар нь өнгөрсөн онд чамлахаар ашиг олсон нь Грекчүүдийг аяллын салбараа дэмжихэд хүргэжээ. Тиймээс аяллын салбараа дэмжихийн тулд Грекийн аялал жуулчлалын сайд Харри Теохарис ирэх тавдугаар сарын 14-нөөс вакцин хийлгэсэн, эсвэл COVID-19-ийн шинжилгээний сөрөг хариутай хүмүүст хилээ нээж буйгаа мэдэгдлээ. “Грекийн засгийн газрыг олон улсын аялал жуулчлалыг сэргээхэд чиглэсэн хүчин чармайлт гаргаж байгааг сайшааж байна” хэмээн Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл (WTTC)-ийн ерөнхийлөгч Глория Гевара болон бусад гишүүд онцолсон юм. Мөн зарим холбогдох албаныхан Грекийн гаргасан шийдвэр нь бусад оронд үлгэр жишээ болж, аялал жуулчлалаар дамжуулан эдийн засгаа сэргээхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа аж.
Эх сурвалж: schengenvisainfo.com