“Аппрентис Монгол” реалити шоунд оролцож, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн чадварлаг залуу О.Амарболд "Ард Лайф" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар томилогджээ. Энэ талаар тус шоуг зохион байгуулагчид ийн мэдэгдэв.
"Ард Лайф ХХК (Ард Лайф)-ийн Үйл ажиллагаа хариуцсан Дэд захирлаар Отгонбаярын Амарболд томилогдсоныг мэдэгдэж байна.
Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн зүгээс Монгол ТВ-тэй хамтран зохион байгуулсан Аппрентис Монгол реалити шоунд 1,000 гаруй залуус оролцох хүсэлтээ ирүүлснээс шилдэг эн тэнцүүхэн өрсөлдөхүйц 14 залуус нэвтрүүлэгт оролцох эрхээ авсны нэг нь О.Амарболд байв. Тэрбээр Ард Лайфын харилцагчдад илүү таатай, чанартай үйлчилгээ үзүүлж нийт тэтгэврийн хуримтлал эзэмшигчдийн эрх ашгийг дээдлэн, үйл ажиллагааг илүү хүртээлтэйгээр явуулж, тэтгэврийн хуримтлал эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэн олон иргэдэд таниулах ажлыг хариуцаж ажиллана.
О.Амарболд захиралд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе!" гэжээ.