Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар шатахууны ердийн хэрэглээний 41 хоногийн нөөцтэй байгааг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. Тодруулбал, А-80 бензиний 80, Аи-92-ын 55, дизель түлшний 33 хоногийн нөөцтэй байгаа аж. Мөн онгоцны түлшний 11 хоногийн нөөц бий гэнэ. Ташрамд дурдахад, сүүлийн найман сард шатахууны үнэд өөрчлөлт ороогүй бөгөөд аймаг, сумдын байршлаас шалтгаалж бүх бүтээгдэхүүнийг литр тутамд нь 100-200 төгрөгийн зөрүүтэй үнээр борлуулж байгаа юм. Манай улс нэгдүгээр сарын 25-31-нд бензин 7.8, дизель түлш 4.08 мянган тонныг импортолсон нь өмнөх долоо хоногийнхоосоо 25 хувиар багассан гэсэн үг.