2 дугаар сарын 02-ны өдөр
Өнөөдөр гадаа -17 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 33 дахь өдөр бөгөөд он дуусахад 332 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -17 хэмийн хүйтэн бол шөнөдөө -30 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 20, Харцага одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
- Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,848.00 төгрөг, зарах нь 2850.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.60, зарах ханш 38.40, юанийн авах ханш 439.00, зарах ханш 440.60, вонийн авах ханш 2.58, зарах ханш 2.60 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11 цагаас ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1461 онд Сарнайн дайн: Мортимерийн тулаан Английн Херфордшайрт эхэлжээ.
- 1536 онд Испанийн аялагч Педро де Мендоза Аргентиний нийслэл Буэнос-Айресийг анх илрүүлэв.
- 1653 онд Нью Амстердам (одоогийн Нью-Йорк) байгуулагдав.
- 1709 онд Цөлөөс аврагдсан Александер Селкиркийн амьдралаас сэдэвлэн зохиолч Даниел Дефо "Робинкон Крузо" зохиолоо бичив.
- 1876 онд АНУ-ын Мэргэжлийн бейсболын лиг албан ёсоор байгуулагдав.
- 1901 онд Их Британийн хатан хаан Викториаг оршуулах ёслол болов.
- 1913 онд Нью-Йоркын метроны төв зогсоол баригдаж дуусав.
- 1990 онд Өмнөд Африкийн ерөнхийлөгч Ф.В. де Леклерк амласнаа биелүүлж Нелсон Манделаг суллав.
- 2004 онд Швейцарийн алдарт теннис Рожер Федерер дэлхийн чансааг тэргүүлж эхлэв. Тэрээр 237 долоо хоногийн турш дэлхийн чансааг тэргүүлж, амжилт тогтоосон билээ.
- 2005 онд Канадын парламент ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ.