Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагад эрх олгох, сунгах, цуцлах, түдгэлзүүлэх, сэргээх хүсэлт, албан бичгийг цахимаар авах болжээ. Мөн тухайн жилийн үйл ажиллагааны тайлан хүлээн авах, дүгнэлт гаргах, нийтэд мэдээлэл, лавлагаа олгох, хяналт тавихтай холбоотой үйл ажиллагаа 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн албан ёсоор цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, компани, иргэд геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа заавал төрийн байгууллагын үүд сахих шаардлагагүй болов.