Хилийн 0131 дүгээр ангийн харуулын дарга, ахлагч Г.Бямбахорол, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат байлдагч Г.Бат-Эрдэнэ нар үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Сүүн чимэг” ХХК-ны нүүрс тээврийн жолооч М.Гэрэлт-Одын амийг аварлаа. Тухайн шөнө хилчдийг үүрэг гүйцэтгэж байх үед ачаа тээврийн машины аккумлятораас гал гарч, жолооч нь дотроо унтаж байжээ. Хилчид жолоочийг сэрээж, автомашинд авалцсан галыг цаг алдалгүй унтрааж чадсан гэнэ. Эрдэнэт хүний амь эрсдэх, учирч болох эд хөрөнгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан хилчдэд “Сүүн чимэг” ХХК-ны хамт олон болон жолооч М.Гэрэлт-Одын гэр бүлээс талархал илэрхийлсэн аж.