1 дүгээр сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 27 дахь өдөр бөгөөд он дуусахад 338 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -22 хэмийн хүйтэн бол шөнөдөө -29 градус хүйтэн байх нь ээ. Өдөр, шөнөдөө ялимгүй цас орох гэнэ.
- Билгийн тооллын 14, Өглөгт охин одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
- Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,848.00 төгрөг, зарах нь 2852.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.50, зарах ханш 39.00, юанийн авах ханш 440.50, зарах ханш 441.50, вонийн авах ханш 2.60, зарах ханш 2.62 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлнэ
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Канадад Гэр бүлийн Бичиг үсгийн өдөр тохиож байна.
- 1989 оын энэ өдөр Испанийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Alberto Botнa мэндэлжээ.
- 1931 оны энэ өдөр сүмогийн 25 дахь ёкозүна II Нишиноүми Кажиро таалал төгсчээ.
- 1996 онд Германд анх удаа Галд амь үрэгдэж нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр болгон зарлажээ.