98 оны энэ өдөр Траян Ромын эзэн хаан болжээ.
1593 оны энэ өдөр Ромд сэтгэгч, гүн ухаантан Жордано Бруног сүмийн байцаан шийтгэх шоронд хорьжээ.
1725 оны энэ өдөр Оросын хаан I Петр таалал төгсжээ.
1785 оны энэ өдөр АНУ-ын анхны улсын их сургууль болох Жоржийн Их сургууль байгуулагджээ.
1859 оны энэ өдөр Оттава Канадын нийслэл болжээ
1879 оны энэ өдөр Томас Эдисон цахилгаан чийдэн бүтээжээ
1924 оны энэ өдөр 900 хоног үргэлжилсэн Ленинградын бүслэлт бүрэн дуусжээ.
1945 оны энэ өдөр Зөвлөлтийн арми Освенцимийн бөөнөөр хорих газрын хоригдлуудыг суллалжээ.
1948 оны энэ өдөр АНУ-д анхнs дуу хураагуур худалдаанд гарчээ (Wire Recording, $ 149).
1951 оны энэ өдөр АНУ Невада мужид цөмийн зэвсгийн анхны туршилтыг явуулжээ.
1951 оны энэ өдөр Сансрын орон зайг судлах, ашиглах чиглэлээр улс орнуудын үйл ажиллагааны зарчмын тухай олон улсын гэрээ байгуулагджээ. Уг гэрээнд сансар огторгуйг бүх хүн төрөлхтний өмч хэмээн тунхаглаж, сансарт цөмийн зэвсэг байрлуулахыг хоригложээ.
1967 оны энэ өдөр "Аполлон-1" сансрын хөлгийг турших үеэр гал гарч 3 сансрын нисгэгч амь үрэгджээ.
1973 оны энэ өдөр Вьетнамд дайныг зогсоож, энх тайвныг сэргээх Парисын хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
1981 оны энэ өдөр Мадрид хотод хэдэн сар завсарласны дараа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны бага хуралд оролцсон 35 улсын төлөөлөгчдийн уулзалт үргэлжилжээ.
1983 оны энэ өдөр дэлхийн усан доорх хамгийн урт хонгил болох Сейканы хонгилыг (53.85 км) барьж дуусгажээ.
1996 оны энэ өдөр Нигерт цэргийн төрийн эргэлт болжээ.
2011 оны энэ өдөр Арабын хавар: Йемений хувьсгал Санаа хотод болсон 16000 гаруй хүн бүхий эсэргүүцлийн жагсаалаар эхэлжээ.