945 оны энэ өдөр Византын эзэнт гүрний Хамтран захирагч Стефан, Константин нарыг түлхэн унагааж, оронд нь VII Константин тус гүрнийн цорын ганц эзэн хаан болжээ.
1340 оны энэ өдөр III Эдуард Францын хаан ширээнд заларчээ.
1531 оны энэ өдөр Лиссабонд хүчтэй газар хөдлөлт, цунами болж 30,000 орчим хүн амь үрэгджээ.
1564 оны энэ өдөр Трентийн Зөвлөл католик ба протестант шашныг албан ёсоор ялгаж үзжээ.
1564 оны энэ өдөр Ливоны дайны Чашники тулалдаан болж Литовын Их Вант Оросын эзэнт гүрний армийг ялжээ.
1736 оны нэ өдөр Польшийн I Станислав хаан ширээнээсээ буужээ.
1788 оны энэ өдөр Австралийн Сидней хот байгуулагджээ
1871 оны энэ өдөр Франц- Пруссийн дайн: бүслэлтэд орсон Парисын гарнизон Пруссын армитай эвлэрэлийн гэрээ байгуулжээ.
1918 оны нэ өдөр Финляндын иргэний дайн эхэлжээ.
1934 оны энэ өдөр фашист Герман ба Польшийн Бүгд Найрамдах Улс харилцан довтлохгуй тухай гэрээ байгуулжээ.
1942 оны энэ өдөр Дэлхийн 2-р дайн: АНУ-ын анхны цэргүүд Европыг чөлөөлөхөөр Умард Ирландад иржээ.
1956 оны энэ өдөр Зөвлөлт Холбоот Улс Порккала хойгийг Финландад эргүүлэн өгчээ.
1980 оны энэ өдөр Египет ба Израиль албан ёсны дипломат харилцаа тогтоожээ.
2004 оны энэ өдөр Афганистаны одоогийн Үндсэн хууль батлагджээ.
2009 оны энэ өдөр Мадагаскарын Ерөнхийлөгч Марк Равалуманана тус улсад үүссэн улс төрийн хямралын улмаас огцорчээ.
2020 оны энэ өдөр Жон Уэйн нисэх буудлаас Камарилло нисэж явсан онгоц осолдож, NBA-ийн таван удаагийн аварга асан Коби Брайант, түүний охин Жанна Брайант болон зорчиж явсан бусад есөн хүн амиа алджээ.