Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага хүлээж, огцорч буйгаа мэдэгдлээ. Мэдэгдэл дундуураа өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг өчигдрийн тайван жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглахыг санаархаж, санхүүжүүлж, турхирч зохион байгуулсан хэмээн буруутгав. Улмаар ийм турхиралт Монголыг ялагдуулна гэсэн юм. Ерөнхийлөгчийн дээрх мэт хууль бус үйлдэлтэй Үндсэн хуульд заасны дагуу хариуцлага тооцохыг ард түмнээс хүслээ. Хамгийн гол нь хэлсэн үг, хийсэн мэдэгдлээрээ тэрбээр ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ шулуухан илэрхийлэв. Ингэж байж шүүх, прокурор, хуулийн салбарын үйлдэл цэгцэрч, шударга ёс тогтоно гэх агуулгатай үг ардаас нь чулуудав.