Нийслэлд одоогийн байдлаар нэмж шинэ голомт бүртгэгдээгүй гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрбээр, "Халдварын шинэ голомт гэдэг нь халдвар бүртгэгдээгүй газар нэг нууц үеийн хугацаанд хоёроос дээш тохиолдол бүртгэгдэхийг хэлнэ. Дэлхий олон оронд коронавирус халдварын нууц үеийг 14 хоног гэж үзэж буй. Харин Монголд тархаж байгаа халдварын нууц үеийн хугацаа нь 5-7 хоногт байгаа юм. Нийслэлд коронавирусийн халдвар илэрсэн 10 гаруй голомт бүртгэгдсэн байна.
Хамгийн сүүлийн том голомт бол "Ачтан" эмнэлгийн 21 ажилтан, тэдний гэр бүлийн болон бусад гээд 26 тохиолдол байна. Нийтдээ 47 тохиолдол бүртгэгдээд байна. Одоо ч "Ачтан" эмнэлгийн голомт үргэлжилж байгаа. "Мөнххада" ХХК-ийн ажилтан 8, тэдний гэр бүлийн 10 гаруй хүн халдвар авсан. Мөн "Тэнүүн огоо" ХХК-ийн жолооч нар нийлж салхинд гарсан, үүнээс улбаалж 17 тохиолдол бүртгэгдсэн. Нийслэлийн дөрвөн орон сууц тойрсон халдвар илэрсэн. "Ачтан" эмнэлгийн ажилчдын байрнаас гарч буй голомт үргэлжилж байна.
Мөн БЗД-ийн эмнэлэг бол том эмнэлэг, олон ажилтантай, олон хүн хэвтдэг, гаднаас эргэлт авна. Энэ эмнэлгийн голомтод 329 тохиолдол бүртгэгдсэн. Хавдар судлалын үндэсний төвийн голомтоос сүүлийн долоо хоногт халдвар нэмж гараагүй. "Энхсаран" сувилал болон иргэн "Д"-тэй холбоотой голомт тасарсан" гэлээ.