Баянгол дүүргийн 20186 хүнийг шинжилгээнд бүрэн хамрууллаа гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрбээр, "Өнөөдрийн байдлаар 18300 хүний шинжилгээний хариу гарснаас 8 хүнд коронавирус илэрлээ.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,442 болсон бол үүнээс 896 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 462 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 11, хүндэвтэр 106, хөнгөн 416 байгаа" гэв.