Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.12.08/ Төрийн ордонд болно. Энэхүү хуралдаанаар хатуу хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэх юм байна. УОК-оос гаргасан саналыг маргааш болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хөл хориог сунгах эсэх талаар эцсийн шийдвэрийг гаргах юм.
Энэ талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч "Засгийн газар, Улсын онцгой комисс нийгэм, эдийн засгийн асуудлуудаа зэрэгцүүлж хэлэлцэж байгаа" гэсэн байр суурь илэрхийлээд байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, хатуу хөл хориог Улаанбаатар хотод дахин гурван хоног буюу 12 дугаар сарын 11-нээс 14-нийг хүртэл, Архангай, Сэлэнгэ аймагт дахин 14 хоног сунгах хувилбарууд УОК-т яригдаж байна.
Дотоодод халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын голомтыг тархаахгүй барих, хязгаарлах зорилгоор 12 дугаар сарын 11-нийг хүртэл хэсэгчилсэн хатуу хөл хориог үргэлжлүүлэн тогтоосон. Уг хугацааг сунгах эсэхийг өнөөдөр УОК–ын хуралдаанаар шийдэх юм.