Улаанбаатарт 7, Сэлэнгэ, Архангай, Говьсүмбэр аймагт тус бүр 1 шинэ тохиолдол бүртгэгдэж, дотоодын халдвар 358 боллоо. Тодруулбал,
- Сэлэнгэд 180
- Улаанбаатарт 84
- Дархан-Уулд 44
- Орхонд 22
- Дорноговьд 21
- Говьсүмбэрт 4
- Архангайд 3 батлагдсан тохиолдол байна.
Улсын хэмжээнд 358 кластер тохиолдол, зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдолтой нийлээд нийт 801 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 358 хүн эдгэрсэн. Мөн ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 434 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.