Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед гэрээсээ гарахаас эмээж байна уу? Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол нэмэгдэж буй энэ өдрүүдэд иргэд бидний сахилга бат, сонор сэрэмж хамгаас чухал. Гэтэл зайлшгүй амжуулах ажлууд, ялангуяа санхүүгийн суурь хэрэгцээгээ хангах нь хэн бүхний өмнө асуулт болж байна. Иймд бид банкны ямар үйлчилгээг цахимаар авч болох тухай заавар зөвлөгөөг нэгтгэн хүргэж байна.
Хэрвээ та цахим банканд бүртгүүлж амжаагүй бол ХААН Банкны Киоск машиныг ашиглан бүртгүүлж болно. Зааварчилгаа видеог ЭНД дарж үзээрэй.
Дараагийн нэг тулгарах асуулт бол интернэт банкныхаа нууц үгийг хэрхэн сэргээх вэ? Нууцлал чухал учраас энэ асуултыг орхилгүй өнгөрч болохгүй. Иймд та өөрийн интернэт банк руугаа нэвтэрч чадахгүй тохиолдолд нууц үгээ хэрхэн сэргээх тухай зааварчилгааг ЭНД дарж үзээрэй.