Халдвартай жолоочийн ойрын хавьтлын 73 хүний 48-ынх нь шинжилгээний хариу гарчээ. Ингэхэд ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрсэн байна. Нийтдээ Д-ын голомтот халдварын батлагдсан тохиолдол тав болж байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Мөн халдвартай жолоочийн дам хавьтал болох 171 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 56 хүний шинжилгээнээс коронавирусний халдвар илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 84 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь хүнд хоёр, хүндэвтэр 10, хөнгөн 72 хүн байна. Нийт батлагдсан 406 тохиолдол бүртгэгдээд байна.