ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа.
Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 11-нд нийтдээ 644 хүнд шинжилгээ хийхэд 24 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээрийг задалж хэлбэл, шинээр илэрсэн 24 тохиолдлын хоёр нь өчигдөр мэдээлэгдсэн халдвартай жолоочийн ээж, дүү хоёрын PCR шинжилгээний хариу ба тус шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамнаас зарласнаас хойш нийт 22 тохиолдол шинээр бүртгэгджээ.
- Аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ
- Арваннэгдүгээр сарын 10-нд мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочийн шинжилгээ
- Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн таван хүний давтан шинжилгээ
- Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн найман хүний давтан шинжилгээ
- Аравдугаар сарын 21-нд Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн гурван хүний давтан шинжилгээ
- Хяналтын зорилгоор хийсэн гурав, ингээд нийт 24 хүний шинжилгээнд халдвар илэрчээ.
Манай улсад коронавирусийн халдвар авч батлагдсан нийт тохиолдол 406 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд 84 хүн байгаа бөгөөд биеийн байдлыг үнэлбэл, 72 нь хөнгөн, 10 нь хүндэвтэр,хоёр иргэний биеийн байдал хүнд байна.