Коронавирусийн халдвартай жолоочийн нэгдүгээр хавьтлын 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан, шинжилгээ авахад хоёр хүнээс коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн хоёр тохиолдол нь хадам ээж болон оюутан дүү нь юм. Энэ хоёр хүн цааш халдвар тараасан эсэхэд судалгаа хийж байна гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 384 болж байна.