Байгалийн сэдэвт шилдэг гэрэл зураг шалгаруулах 55 дахь уралдааны шилдгүүдийг тодруулжээ. Британийн нийслэл Лондонд болсон энэ удаагийн уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс гэрэл зурагчид оролцож, 49 000 гаруй бүтирүүлсэн талаар www.theatlantic.com цахим хуудсанд онцлов. ОХУ-ын гэрэл зурагчин Сергей Горшков “Тэврэлт” бүтээлээрээ тэргүүн байр эзэлжээ. Хууль бус ан, түймэр, хуурайшилт зэрэг ойн доройтлоос улбаатайгаар тоо толгой нь эрс багассан Амурын буюу Сибирийн бар гацуур модтой “тас тэврэлдсэн” ховор агшныг тэрбээр гэрэл зурагт аргамжсан байна. Харин удаах байрт Фрэнк Дешандол “Хоёр зөгийний үлгэр”, Жон Блуменкамп “Бүх улирлын үнэг”-ээрээ шалгарчээ. Өсвөрийн гэрэл зурагчдаас Лина Хейккинен “Галуу идсэн үнэг” бүтээлээрээ хамгийн өндөр үнэлгээ авсан аж.