“Гиннесийн ном-2021”-т дэлхийн хамгийн урт хөлтэй өсвөр үеийн охин болон эмэгтэй хэмээн бичигдсэн, Америкийн Техас мужийн Остин хотод оршин суугч, 17 настай Маки Каррин өдөр бүр тохиолддог хүндрэлүүдийнхээ талаар “Guinness world records” сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. 2.08 метр өндөр түүний зүүн хөл 135.3, баруун тал нь 134.3 см урт аж. Тэрбээр өдөр болгон шахам хаалга мөргөж, машинд суухдаа “нугалардаг” нь бэрхшээл хэдий ч бусдаас содон байгаа нь бурхны бэлэг хэмээжээ.