1056 оны энэ өдөр гэнэтийн өвчний улмаас Византийн хатан хаан Теодора удам залгах хүүхэд төрүүлж амжилгүй нас баржээ. Дараа жил нь Византийн эзэн хаан VI Майкл Брингас хаан ширээнээсээ огцорсноор Македонийн гүрнийн төгсгөл болжээ.
1302 оны энэ өдөр Франц, Сицили хоёр хоорондоо шашны дайнаа зогсоох тохиролцоонд хүрчээ.
1314 оны энэ өдөр Норвегийн хаан V Хокон нийслэлээ Бергенээс Осло руу нүүлгэжээ.
1422 - Английн хаан V Генри цусан суулга өвчнөөр Францад нас баржээ. Түүний хүү VI Генрих есөн сартайдаа Английн хаан болжээ.
1492 оны энэ өдөр Москвагийн Вант улс болон Османы эзэнт гүрний хооронд анхны энхийн гэрээ байгуулагджээ.
1876 он - Османы Султан V Мурадыг хаан ширээнээс нь түлхэн унагааж оронд нь түүний ах II Абдул Хамид хаан ширээг залгамжилжээ.
1892 оны энэ өдөр Павел Третьяков өөрийн байгуулсан уран зургийн галерейг Москва хотод хандивлаж байгаагаа мэдэгджээ.
1897 оны энэ өдөр Томас Эдисон кинетоскопыг буюу анхны киноны проекторыг бүтээжээ.
1907 оны энэ өдөр Англи, Орос, Франц улсууд цэрэг-улс төрийн холбоо (Антанта) байгуулжээ.
1907 оны энэ өдөр Санкт-Петербург хотод Орос, Англи хоёр улс Иран, Афганистан болон Түвдэд нөлөөллийн хүрээний хил хязгаарыг тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.
1919 оын энэ өдөр Ирландад хэвлэлийн цензурыг цуцалжээ.
1920 оны энэ өдөр Польш-Зөвлөлтийн дайны Комаровын тулалдаанд Польшийн цэрэг ялалт байгуулжээ.
1920 оын энэ өдөр Бельги улсад өндөр настны тэтгэвэр олгож эхэлжээ.
1926 - ЗХУ, Афганистан улсын хооронд "төвийг сахих, харилцан түрэмгийлэхгүй байх тухай" гэрээнд гарын үсэг зурав.
1939 оны энэ өдөр Халх Голын голын дайн дуусжээ.
1939 оны энэ өдөр Польш руу довтолох шалтгаан хайн фашист Герман Гляйвиц дахь (одоогийн Польш) германы радио станц руу Польшууд дайрлаа гэх хуурамж жүжиг тавьжээ. Маргааш нь Дэлхийн II дайн эхэлжээ.
1951 - Баруун Германы Дюссельдорф хотод минутад 33 1/3 эргэлтийн хурдтай анхны удаан тоглодог пянз худалдаанд гарчээ.
1955оны энэ өдөр Америкийн инженер Уильям Кобб дэлхийн хамгийн анхны нарны эрчим хүчээр ажилладаг автомашиныг олон нийтэд танилцуулжээ.
1957 оны энэ өдөр Холбооны Малай улс (1963 оноос Малайз гэгдэх болсон) тусгаар тогтнолоо тунхаглажээ.
1959 оын энэ өдөр Өмнөд Вьетнамын Ерөнхийлөгч Нго Динь Диний ахын Камбожийн хаан Нородом Сианукийн амь насанд халдах гэсэн оролдлого бүтэлгүйтжээ.
1966 оны энэ өдөр Нью-Йорк хотноо компьютеруудын хоорондох анхны шатрын тэмцээн эхэлжээ.
1969 оны энэ өдөр Бразилд засгийн эрхийг Цэргийн хунт гартаа авчээ.
1974 оны энэ өдөр Грек НАТО-гоос гарах шийдвэрээ зарлав.
1975 оны энэ өдөр Олон улсын валютын сан улс хоорондын тооцоог алтаар хийхээс бүр мөсөн тагалзжээ.
1978 оны энэ өдөр Шри-Ланк улс үндсэн хуулиа баталжээ.
1986 оны энэ өдөр Зөвлөлтийн зорчигч тээврийн "Адмирал Нахимов" усан онгоц Хар тэнгист ачааны хөлөг онгоцтой мөргөлдсөний улмаас 423 хүн амиа алджээ.
1989 оны энэ өдөр румын хэл Молдав улсын төрийн хэл болжээ.
1990 оны энэ өдөр Зүүн ба Баруун Герман нь хууль улс төр, эрх зүй тогтолцоогоо нэгтгэх гэрээнд гарын үсэг зуржээ.
1991 оны энэ өдөр Киргиз улс тусгаар тогтнолоо зарлажээ.
1992 оны энэ өдөр Тажикистаны сөрөг хүчнийхэн Душанбе дахь ерөнхийлөгчийн ордонг дайран авчээ.
1992 оны энэ өдөр шүүхийн түүхэнд зохиогчийн эрхийн тухай заргаар хамгийн их хэмжээнийн мөнгө хожсон хурал болжээ. “Lytton Industries” компани өөрийн зохиосон нисэх онгоцны навигацийн системийг “Honeywell” компани зөвшөөрөлгүй ашигласан хэмээн заргалдаж шүүхдэн тус компаниас 1,.2 тэрбум доллар авчээ.
1994 оны энэ өдөр ОХУ Германаас цэргээ гаргаж дуусжээ.
1994 оны энэ өдөр Ирландын Бүгд найрамдах арми зэвсэгт тэмцлээ зогсоож буйгаа зарлажээ.
1995 оны энэ өдөр АНУ-ын Кливленд хотод Рок н роллын музей ба алдрын танхим нээгджээ. Тус хот рок н 'роллын өлгий гэж нэрийдэх болсноо WMMS радиогийн нээлт, мөн тэнд 1950-иад оны эхээр “рок н ролл” гэдэг нэр томъёог зохиосон дижей Алан Фрейд ажиллаж байсан зэрэг баримтуудыг үндэслэсэн аж.
1996 оны энэ өдөр Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Нельсон Мандела Мозамбикийн ерөнхийлөгч асан Замора Машелийн бэлэвсэн эхнэрэтэй нууц амрагийн холбоотой байснаа хүлээн зөвшөөрчээ.
1997 оны энэ өдөр Диана гүнж Парис хотод автомашины ослоор нас баржээ.
2005 оны энэ өдөр Багдад хотын Аль-Аймма гүүрэн дээр үүссэн түгжрэл 953 хүний аминд хүрчээ.