Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ZZ Top хамтлагийн гитарчин Дасти Хилл нас баржээ

Дэлхийд  алдартай  “ZZ Top”  хамтлагийн  аргил  гитарчин Дасти Хилл 72 насандаа таалал төгслөө гэж   хамтлагийн бусад  гишүүд   мэдэгдэв.

“Бидний анд, хамтрагч   Дасти Хилл  өчигдөр /2021.07.28/ Хьюстон дахь гэртээ унтаж байгаад  тэнгэр хальсныг  сонсоод бид маш их харамсаж байна. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа “ZZ Top” хамтлагийн  фенүүдийн легионтой хамт бид чиний мөнхийн сэтгэл татам байдал, сайхан зан чанарыг үүрд дурсан санаж  байх болно” гэж хамтлагийн ахлагч Билли Гиббонс  Facebook хуудсандаа бичжээ.

Өнгөрсөн долоо хоногт хөгжимчин гуандаа  гэмтэл авсан тухай мэдээ гарсан юм. Эл гэмтэл түүний үхэлтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна.  

ZZ Top хамтлаг нь   1969 онд байгуулагдсан цагаасаа хойш нэг л бүрэлдэхүүнтэй явсаар иржээ. Блюз рок  чиглэлээр тоглодог эл хамтлаг  2004 онд  Рок н Роллын Алдрын танхимд бичигдсэн юм.

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.