Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зургаан аймагт цөлжилтөөс хамгаалах зурвас байгуулна

НҮБ-аас 1994 онд санаачилсан Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөртэй, хөрс хамгаалах болон газрын доройтлыг бууруулах чиглэлээр олон улсын төсөл, конвенцод нэгдсэн 195 орон энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ихэнх улс цахим хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, танин мэдэхүйн аян зохион байгуулжээ. Манай БОАЖЯ, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн хамтран “Ган, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт цахим хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монгол орны цөлжилтийн үнэлгээг таван жил тутамд хийдэг. Хамгийн сүүлд хийсэн өнгөрсөн оны судалгаагаар нийт газар нутгийн 76.9 хувь ямар нэг хэмжээгээр цөлжиж, доройтсоныг тогтоожээ. Цөлжилт хээрийн бүсэд илүү эрчимжих төлөвтэй гэж уг судалгаанаас улбаалан дүгнэсэн байна. 2021 онд Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэрт 200 га талбайд цөлжилтөөс сэргийлэх хамгаалалтын зурвас байгуулахаар төлөвлөж, баруун аймгаас ажлаа эхлүүлснийг мэргэжилтнүүд онцлов. Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгдсэн нь газрын доройтол, цөлжилттэй холбоотойг дурдав. Ташрамд дурдахад, өдгөө дэлхийн эх газрын 40 хувь нь доройтсон бөгөөд эдгээр бүсэд 1.5 тэрбум хүн оршин суудаг гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.