Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ФОТО: Хөдөлмөрийн баатар цол дөрвөн хүнд хүртээв

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Хөдөлмөрийн баатар цолыг “Ойн хишиг” төвийн захирал Д.Бараадууз, Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч, Төрийн шагналт С.Сүхбаатар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Ж.Тогтохсүрэн, “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарт олгосон юм. Жүдо бөхийн дасгалжуулагч Д.Баатаржав, Д.Баттулга нарыг Ардын багш, Д.Сэржээг Ардын эмч цолоор шагнав.

Харин Гавьяат эдийн засагч цолоор Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “Магнай трейд” ХХК-ийн захирал Р.Ганзориг, ГУМ ХХК-ийн захирал Х.Гиймаа, “Мах импекс” ХК-ийн ерөнхий инженер Д.Самдан, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн тэргүүн дэд захирал Ч.Цогтсайхан, Гавьяат агрономич цолоор ахмад настан Р.Энхбат, Гавьяат барилгачин цолоор “Жигүүр гранд” группийн арматурчин Л.Эрдэнэчимэг, Гавьяат дасгалжуулагч цолоор Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Д.Гүржав, Гавьяат жүжигчин цолоор “Аримун” продакшны жүжигчин Д.Ганцэцэг, “Цирк” студийн захирал Г.Доржнамжил, Монгол Улсын Консерваторын төгөлдөр хуурын багш С.Саянцэцэг, чөлөөт уран бүтээлч, жүжигчин А.Цэгмид, Гавьяат тамирчин цолоор хүндийг өргөлтийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Анхцэцэг, авто, мото спортын тамирчин Д.Болдбаатар, холимог тулааны спортын дасгалжуулагч, байлдааны самбо бөхийн дэлхийн аварга Б.Дамланпүрэв, сонирхогчдын боксын үндэсний шигшээ багийн тамирчин М.Нандинцэцэг, Гавьяат хуульч цолоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ахмад настан Г.Балдан, Тагнуулын ерөнхий газрын ахмад ажилтан Ш.Эрдэнэбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор МҮОНРТ-ийн сэтгүүлч Д.Баярсайхан, “Талын Монгол” телевизийн захирал, яруу найрагч Н.Баянмөнх, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор хөгжмийн зохиолч М.Хатанбаатар, Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Монголын үсчин, гоо засалчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Одонгоо, МИАТ ХК-ийн Тасалбар түгээгүүрийн төвийн ээлжийн ахлагч Д.Энхтүвшин, Худалдааны гавьяат ажилтан цолоор худалдааны байгууллагын ахмад ажилтан Г.Цэвээндорж, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн ахмад багш Ц.Бат-Өлзий, Шинжлэх ухааны үндэсний академийн дэд ерөнхийлөгч С.Бүдням нарыг шагнасан юм. Түүнчлэн Алтангадас одонгоор UBS телевизийн сэтгүүлч О.Мөнхгэрэл, Хэнтий аймгийн Хэрлэн сумын ахмад настан М.Энхчимэг, Монголын ярих урлагийн төвийн тэргүүн Б.Энхгэрэл, Хөдөлмөрийн хүндэт медалиар “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан нарыг шагнав.

Шагнал гардуулсныхаа дараа Ерөнхийлөгч Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр, Гавьяат эдийн засагч Б.Лхагвасүрэн нарыг онцолсон. Тэрбээр “2019 оны арваннэгдүгээр сард баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол үзэл санаа нь Монголын ард түмэн, иргэн бүр байгалийн асар их баялгаа тэгш хүртдэг байх үндсэн агуулга юм. Энэ үзэл санааны хамгийн эхний бодит биелэл бол тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай санаачилгаар илэрсэн. Үүний дагуу ҮАБЗ-ийн зөвлөмж гарч, хамтын ойлголцол, зүтгэлээр энэ ажил бүтсэн түүхтэй” гэсэн юм.

Бэлтгэсэн: У.Наран

2
Зөв, гоёЗөв, гоё
2
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “ФОТО: Хөдөлмөрийн баатар цол дөрвөн хүнд хүртээв

  • Avatar Малчин says:

    жонхуу бизнэсээ дээрэмдүүлэхээрээ ойлгоноо жонхууг дээрэмдсэн хүнд тэр үед нь төрийн дээд шагналаар шагнанаа

  • Avatar Anonymous says:

    Teneg izdunuudiin umssun xuvtsas ene ter utgaa aldjee

  • Avatar Bnnakug says:

    Teneg izdunuudiin umssun xuvtsas ene ter utgaa aldjee