Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Ойн салбарын шилдэг судалгаануудыг шалгаруулав 

Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан “Оройн нахиа” эрдэм шинжилгээний 10 дахь удаа­­гийн хур­лыг энэ сарын 21-нд зохион бай­­гуул­лаа. Энэ­хүү эрдэм шинжилгээний хур­­лын гол зорилго нь ойн чиглэлээр сурал­цаж буй оюутнуудад судал­гааны арга зүй эзэм­шүү­­лэх, тэдний ур чадварыг нэмэг­дүү­лэх гэнэ. Уг хуралд бакалавр, магистр, док­то­рын түвшний 31 суралцагч илтгэлээ та­нил­цуул­сан байна.
Уржигдар 15 цаг 30 мин

Ундны усыг хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр, “Дусал бүр”, “Ногоон дээвэр” аян хэрэгжүүлнэ

НҮБ-ын Ерөнхий ассемблейн 1992 оны тогтоолын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэсээр ирсэн Дэлхийн усны өдөр өнгөрөгч бямба гарагт тохиолоо.
Уржигдар 15 цаг 00 мин

“ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭСИЙН СУДАЛГАА, ХАМГААЛАЛ, ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО

Дэлхий дээр нийт 4000 орчим цоохор ирвэс байдгаас 2500 гаруй ирвэстэйгээр БНХАУ тэргүүлдэг ба Монгол Улс ирвэсийн тоо 1000 орчим болж, 2 дахь том популяци бүхий улс орон болсон. Харин ОХУ (Алтай, Тува, Буриад, Красноярск) нийт 87 ирвэстэй гэсэн судалгаа гарсан байна. 
Уржигдар 14 цаг 43 мин

Нохой зээхэд ойртохгүй, халдахгүй байхыг анхааруулав

Нэгэн бүсгүй нохой зээхийг машинаар эл­дэн хөөж, гэрийнхээ гадна авчирч буй дүрс бич­лэгээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээсэн. Ядарч туйлдсан эл амьт­ныг гэрийнхээ гадаа авчирсныхаа дараа ч тэрбээр сониучирхаж, ойроос бичлэг хийж байв. Тэгвэл амьтан судлаачид, учир мэ­­дэх хүмүүс түүний эл үйлдлийг буруутган шүүм­­жиллээ.
Уржигдар 13 цаг 00 мин

Ихэнх нутгаар үүлшинэ

Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +16…+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна
Уржигдар 09 цаг 24 мин

Гурван аймагт цөлжилтийг сааруулах туршилт, судалгаа хийж байна

ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хү­рээ­лэн­гийн цөлжилтийн судалгааны сал­ба­рынхан бай­галийн бүсчлэлээрээ ял­гаа­тай гурван өөр газарт байгуулсан суурин су­далгааны төвдөө туршилт, судалгаа идэвх­­тэй хийж байгаагаа мэдээллээ.
2025-03-21

Нийслэлд 16 хэмийн дулаан байна

Гуравдугаар сарын 21, 22-нд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-03-21

ЦУОШГ-ын даргаар Э.Баттулгыг томиллоо

Засгийн газрын шийдвэрийн дагуу  Э.Баттулга Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүрэгт ажлаа хүлээн авлаа. Э.Баттулга нь газарзүйч мэргэжилтэй, төрийн албанд 23 жил, үүнээс удирдах албанд 19 жил ажилласан туршлагатай. Сүүлийн 5 жилд УИХ-ын Тамгын газрын дэд дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй. 
2025-03-20

Ихэнх нутгаар дулаарна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2025-03-20

“Time” сэтгүүл 2025 онцлох газруудын нэгээр Баян-Өлгий аймгийг нэрлэв

102 жилийн түүхтэй, АНУ-ын алдарт “Time” сэтгүүл 2025 оны хамгийн гайхамшигтай, онцлох газруудын жагсаалтад манай улсыг багтаажээ.
2025-03-19

Гол, нууруудын сав газарт шар усны үерийн эрсдэл өндөр байгааг анхааруулав

Монгол орны нийт газар нутгийн 45 хувь нь цасан бүр­хүүлтэй, дундаж зузаан нь 4.5 см, үүнд агуулагдах усны нөөц 6.37 шоо км байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газ­­раас өчигдөр мэдээлэв.
2025-03-13

Хур тунадасны хэмжээ өнгөрсөн жилийнхээс 82.8 хувиар буурав 

1940 оноос хойших хур тунадас багатай зур­гаа дахь сар нь өнгөрсөн сар боллоо. Улсын хэм­­жээнд өнгөрсөн сард дунд­жаар 0.6 мм хур туна­­дас оржээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеийн­­­­хээс 82.8 хувиар буурсан үзүүлэлт аж.
2025-03-13

Энэ жилийн анхны бороо нийслэлд орлоо

Монгол орны зарим нут­гаар уржигдраас эхлэн хур тунадас орж, цаг агаар муудан, цас болон шороогоор шуурахыг Цаг уур, орч­­ны шинжилгээний газраас анхааруулсан
2025-03-12

Цэнгэг усны амьтдыг “алдаршуулах” нэг сарын аян эхлүүлжээ

Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн 60 жилийнхээ ойг угтан, мөн энэ сарын 22-нд болох Дэлхийн усны өдрийг тохиолдууулан олон нийтэд зориулсан танин мэдэхүйн нэг сарын аян эхлүүлжээ.
2025-03-12

Манзуширын амны 30 га талбайд ойн цэвэрлэгээ хийж байна 

Богдхан уулын дархан цаазат газрын Ман­зу­ши­рын амны хязгаарлалтын бүсийн 30 га тал­байд ойн цэвэрлэгээ, нөхөн сэргээлт хийж бай­­гаа та­лаар тухайн хэсгийг хариуцсан хам­гаа­лал­­тын за­хир­­­гаа­наас мэдээллээ. Иймд тус бүсэд зөв­шөө­рөл­гүй зор­чихгүй байх, модонд дараг­дах эрс­дэ­лээс сэр­­гийлэхийг ууланд алхагч, ая­лагч­дад ан­хаа­руу­лав.
2025-03-11

Ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байх нь 

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байна. Гэвч хаврын салхи хавирга нэвт гэдэг. Ирэх 4-6 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг Ус цаг, уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны тоон загварчлал судалгааны хэлтсээс тооцоолон гаргасан байна.
2025-03-10

Биологийн шинжлэх ухааны доктор В.Гүндэгмаа шинэ зүйлийн ургамал нээжээ

МУБИС-ийн Математик, бай­­галийн ухааны сургуулийн Биоло­­гийн тэнхимийн багш, док­­тор В.Гүндэгмаа шинэ зүйлийн ургамал нээж, олон улсын эрдэм шинжилгээний “Phytotaxa” сэт­гүүлд нийтэлжээ.
2025-03-10

Цаг агаар дулаарснаас уруйн болон шар усны үер буух нь нэмэгдэв

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарснаас үүдэн уруйн болон шар усны үер буух тохиолдол нэмэгджээ. Тодруулбал, Мөрөнгөөс Булган чиглэлийн авто замд буюу Их-Уул сумаас 16, Тариалангаас 15 дахь километрт шар усны үер буусан гэнэ. Иймд энэ чиглэлд зорчигчид хур­даа тохируулан хөдөлгөөнд оролцох шаард­ла­гатайг албаныхан анхааруулав. 
2025-03-09