Голын мөс цөмөрч, автомашин осолджээ. Тодруулбал, Хэнтийн Биндэр сумын Баянгол багийн нутагт аймгийн төвөөс хойд зүгт 285, сумын төвөөс зүүн урд зүгт 25, Баян-Адаргаас баруун хойд зүгт 25 километрийн зайд мөс цөмөрч, суудлын автомашин осолдсон тухай дуудлага мэдээлэл уржигдар 12.30 цагт Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, иргэн О-гийн “Tоёота приус-20” загварын автомашин голын мөсөнд цөмөрч суусныг татан гаргажээ.
Одоогоор ихэнх гол, мөрөн мөсөн бүрхүүлтэй байгаа ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй гэнэ. Цаашид цаг агаар дулаарч, мөс илүү нимгэрэх тул цаг хожих, зам товчлох зэргээр гол, нуурын дээгүүр явах, авто тээвэр хийх, бага насны хүүхдийг ойр орчимд нь тоглуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
У.Сүрэн