Хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх зорилготой хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан сум, хорооны нийгмийн ажилтныг энэ сараас эхлэн ажиллуулахаар болсон билээ. Улсын хэмжээнд нийт 589 нийгмийн ажилтныг сонгож, тэд ажлаа хүлээн авахад бэлэн болжээ. Тэдний 426 нь орон нутагт, 163 нь нийслэлд ажиллах юм байна. Улаанбаатар хотод 268 нийгмийн ажилтан ажиллахаас 163-ыг нь томилжээ. Өөрөөр хэлбэл, 16 мянга хүртэл хүн амтай хороонд нэг нийгмийн ажилтан ажиллах гэнэ. Харин 16-22 мянган хүн амтай хороонд хоёр, 22 мянгаас дээш бол гурван нийгмийн ажилтан ажиллах стандарт бий аж. Нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургалтыг өнгөрсөн долоо хоногт орон нутагт зохион байгуулсан бол нийслэлийнх өчигдөр эхэллээ.
Ч.Болор