Англи улсад эхэлсэн “JDC junior power league-2025” тэмцээнд Монголын дартсын өсвөр үеийн шигшээ баг, улсын дөрвөн удаагийн аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Winmau team 360” олон улсын багийн анхны монгол гишүүн Х.Тэргэл оролцож, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна. Тэрбээр эхний тоглолтоо Английн тамирчин Райан Брэнли, дараагийнхыг Бельги улсын тамирчин, өсвөр үеийнхний дэлхийн аварга Лекс Паешюсетэй өрнүүлсэн. Манай тамирчин тоглолтын ур чадварын үзүүлэлтээр 83.16 дундажтайгаар эхний зургаад эрэмблэгдэж байна.