Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс “Зудын эрсдэлийн малд нөлөөлөх урьдчилсан төлөв”-ийг Монгол орны хэмжээнд анх удаа гаргаснаа мэдээллээ. Үүнийг багийн түвшинд анх удаа тооцоход манай улсын нийт малын 24 хувь нь зудад маш их, 47 хувь нь их, 17 хувь нь дунд, 13 хувь нь бага өртөх эрсдэлтэй гарсан байна. Бүс нутгаар нь авч үзвэл баруун аймгуудад эрсдэлийн түвшин 37, төвийн бүсэд 23, зүүн хэсэгт долоо, говьд таван хувьтай гарчээ. Энэхүү төлөвийг боловсруулахдаа цаг уурын байгууллагаас тогтмол гаргадаг ган, зуд, бэлчээртэй холбоотой ажиглалтын мэдээ, зураглал, үнэлгээ зэргийг ашигласан гэнэ.
Н.Ган