“Дулаан илчийг асаа” аяныг “Asaya” брэндийнхэн санаачлан хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд иргэдээс өвлийн хувцас цуглуулж, хэрэгтэй нэгэнд нь хандивлахаар төлөвлөжээ. “Хүн бүрд багадсан, томдсон, өмсдөггүй, бас хаяж чаддаггүй хуучин хувцас бий байх. Тэгвэл та өмсдөггүй хувцаснуудаа хандивлаад хэн нэгэнд дулаахан, эрүүл чийрэг өвөлжих боломж олгоорой” гэж аяныг зохион байгуулагчид олон нийтэд уриалж буй юм. Та дулаан хувцсаа III, IV хорооллын “E-mart”-ын зүүн талын “Нэкст плаза”, Сүхбаатар дүүрэг дэх “Хангай” хотхоны баруун талын “Next go to” гэсэн хоёр байршилд маргаашийг дуусталх хугацаанд аваачиж өгч болох нь.