Сүүлийн жилүүдэд бизнесийн бүтэц, загвараа ихээхэн өөрчилж буй “Дархан нэхий” компани дахин шинэ төлөвлөгөөгөөр ажиллах болсноо мэдээллээ. Тодруулбал, гутлын бизнесээ шинэ тутам байгуулсан “Алтай як” охин компанидаа хариуцуулах болсон аж. Эл шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар олонхын саналаар баталсан гэв. Ингэснээр гутлын үйлдвэрлэл, худалдааг дагнан хөгжүүлж, зах зээлд өрсөлдөх чадвараа өсгөх боломжтой хэмээн тооцжээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн жил дээрх компани 16 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсны 34 хувийг гутлын худалдаанаас олсон аж.