ПАРИС 2024: Олимпын бамбар Францад ирлээ
Олимпийн бамбар өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр Францын Марселийн боомтод ирлээ. Энэхүү түүхэн үйл явдлын гэрч болохоор 150 мянга гаруй хүн тус боомтод цугласан байна.
2024-05-08
Авлигын эсрэг тэмцэлд Вьетнамын төрийн “тулгуур”-ууд өртөв
Вьетнамын улс төрд системийн ердөө ганц тоглогч байдаг нь Коммунист нам (КН) юм. Тус улсад намын ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Парламентын спикер гэсэн удирдлагын дөрвөн тулгуур бий. Тэгвэл КН-ын удирдлагаас авлигын эсрэг кампанит ажил явуулсны үр дүнд нэгдүгээр сарын эхээр Ерөнхий сайдын орлогч байсан хоёр хүнийг Улс төрийн товчоо (УТТ)-ноос гаргаж, Ерөнхийлөгч Нгуен Суан Фук нь өөрийн хүсэлтээр УТТ, Төв хорооны бүрэлдэхүүнээс огцорчээ. Сарын хуанлигаар нэгдүгээр сарын 22-нд Вьетнамд шинэ он тохиодог юм.
2024-05-06
Шүд ургуулдаг эм бүтээжээ
Китано Анагаах Ухааны Судалгааны Хүрээлэн (Осака муж) болон Киотогийн Их Сургуулийн хамтарсан баг хамтын бүтээл болох гиподонти /цаанаасаа зарим шүд нь ургаагүй/ өвчтэй хүмүүсийн шүдийг ургуулах зориулалттай эмээ туршиж эхлэхээр төлөвлөж байна. Энэ тухай Японы эрүүл мэндийн төвөөс мэдээлжээ.
2024-05-06
Гурван сарын дотор хоёр удаа сугалаанд нэг сая доллар хожжээ
АНУ-ын Массачусетс мужийн иргэн Кристин Вилсон мужийнхаа хонжворт сугалаанаас jackpot буюу нэг сая доллар хожжээ. Тэрбээр арван долоо хоногийн дараа дадаж заншсанаараа өөр нэг хонжворт сугалааны тасалбар худалдаж аваад мөн л нэг сая доллар хонжсон байна.
2024-05-06
Турк улсад дүүжин тээвэр осолдсоны улмаас нэг хүн амиа алджээ
Турк улсын Анталья хотын ойролцоо өнгөрөгч баасан гарагт агаарын дүүжин тээврийн систем доголдож, нэг хүн амиа алдаж, 10 хүн бэртжээ. Тодруулбал, тэнгисийн эрэг дээрх “Конялти” наран шарлагын газрын ойролцоо уг осол гарсан юм байна. Дотоодын болон гадаадын жуулчдыг тээвэрлэдэг байсан дүүжин тээврийн систем доголдсоны улмаас нэг бүхээг задарч, зорчигчид нь хадархаг хэсэгт унажээ
2024-04-15
Ерөнхий сайдтайгаа гар нийлж ажиллана
Словакийн Статистикийн товчооны мэдээнээс үзвэл “Дуу хоолой-нийгмийн ардчилал” намын удирдагч Петер Пеллегрини Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд 53.1 хувийн санал авч ялалт байгуулжээ. Энэ ялалт Киевт цэргийн тусламж үзүүлэхийг эсэргүүцдэг Ерөнхий сайд Роберт Фицогийн эрх мэдлийг бэхжүүлсэн байна. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон парламентын сонгуульд Фицо дөрөв дэх удаагаа ялсан юм
2024-04-15