Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Эмнэлгийн ногоон байгууламжийг сайжруулах гурван төсөлд санхүүжилт олгожээ

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор банк санхүүгийн салбарынхны хамтран байгуулсан “Тэрбум мод” сан энэ онд сонгон шалгаруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн төслүүдээ танилцуулж эхлэв. Тус сангийнхан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрыг ногоон байгууламжтай болгох, хүртээмжийг нь сайжруулах, олон нийтийн оролцоонд тулгуурласан ойжуулалт, нөхөн сэргээлтийн 15 төсөлд 800 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэснээ зарласан.
2024-10-08

Монголын гэрэл зурагчид олон улсын фестивальд оролцохоор Сингапурыг зорилоо

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны 12 гишүүн 21 дэх удаагийн “Crossing bridges” олон улсын гэрэл зурагчдын фестивальд оролцохоор өчигдөр Сингапур улсыг зорилоо.  Тус холбооныхон эл үйл ажиллагаагаар дамжуулан Азийн орны гэрэл зурагчидтай туршлага солилцож, гадаад харилцаагаа өргөжүүлэхээр зорьж буй гэнэ.
2024-10-08

Хүнлэг сэтгэлийн хэмжүүр болсон хөнгөвчлөх эмчилгээг хөсөр хаяжээ

Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн 18 насандаа ходоодны хорт хавдар гэх аюулт өвчинтэй нүүр тулсан хүү. Анх удаа хот орж үзэхдээ очих газар нь эмнэлэг байна яаж мэдэх билээ. Архангай аймгийн эмнэлэгт байхдаа цус алдаж, үхэл, амьдралын заагт Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийг бараадсан аж. Аймгийн төвд сургуульд сурдаг тэрбээр бэлэн гоймон төдийхнөөр өл залгуулж байсан нь ходоодны хорт хавдраар өвчлөхөд хүргэжээ.
2024-10-08

Нийслэлийн 88 дугаар сургуулийнхан 60 жилийн ойгоо тэмдэглэлээ

Нийслэлийн 88 дугаар сургуулийн үүдэнд хүндэтгэлийн тайз засаж, дуу хуур эгшиглэнэ. Улаан туузаар гоёсон хүүхдүүд тайзан дээр бүжиглэж, дуулж буйг харахад тоглолтдоо бэлтгэж буй бололтой. Сургуулийн танхимд багш нар төдийгүй сурагчид ч тун завгүй гүйлдэнэ. Сурагчид зочидтой инээмсэглэн мэндэлж, энгэрийн тэмдэг зүүж өгч байв. Тэд сургуулийнхаа 60 жилийн ойн баярын ёслолд бэлтгээд ийнхүү завгүй байгаа нь энэ юм. Эл сургууль Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг.
2024-10-08

Өвдөг, шагайн хөдөлгөөн заслын эмчилгээний аргыг заана

Монголын бие бялдар, хөдөлгөөн заслын холбоо (МББХЗХ)-ноос олон улсын эрдмийн XIII чуулганыг “Хөдөлгөөн заслын мэргэжлийн эмнэл зүй, тасралтгүй боловсрол” сэдвийн хүрээнд энэ сарын 12-нд зохион байгуулах гэж буй. Тус чуулганыг угтсан гардан сургалтыг өчигдөр “Мөрний өвдөлтийн үеийн хөдөлгөөн засал эмчилгээ” сэдвийн хүрээнд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд зохион байгуулав.
2024-10-08

Аж ахуйн нэгжүүдийн байгаль хамгаалалд зарцуулсан зардлыг албан татвараас нь хасна

Аж ахуйн нэгжүүдийн байгаль хамгаалалд зарцуулсан зардлыг албан татвараас нь хасна
2024-10-08

ЗХЖШ-ын орлогч дарга асан, бригадын генерал Ц.Жавхланбаатарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

ЗХЖШ-ын орлогч дарга асан, бригадын генерал Ц.Жавхланбаатарт холбогдох, бусдаас хахууль авсан хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 265 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн аж.
2024-10-08

Манай сэтгүүлч О.Бат-Ундрахын нийтлэл эрэн сурвалжлахын шилдэг бүтээлээр шалгарлаа

Манай сэтгүүлч О.Бат-Ундрахын нийтлэл эрэн сурвалжлахын шилдэг бүтээлээр шалгарлаа
2024-10-08

Цалингийн доод хэмжээг 792 000 төгрөг болгосныг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөнө

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо өнөөдөр /2024.10.07/ хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгааг 20 хувиар нэмэгдүүлэн 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэлээ. Тогтоолыг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. Мөн уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоох эрхийг нээлттэй байлгахаар тогтлоо.
2024-10-08

Гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2024-10-07

Боловсролын сайд П.Наранбаярын тушаал, шийдвэр хэрэгжсэн үү

Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, тушаал шийдвэрүүдийн хэрэгжилтийг танилцуулжээ
2024-10-07

УХТЭ-т хавдрын найман төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг болжээ

Хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-т уг өвчний эмчилгээг хийж эхэлжээ. Тодруулбал, тус эмнэлгийнхэн өнгөрсөн сараас хавдрын найман төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг болсон байна.
2024-10-07

"Хүрээ" амаржих газрын 9 давхар 180 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа

Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлгийг өнөөдөр ашиглалтад орууллаа. Тус амаржих газрын үйл ажиллагаа 1959 онд эхэлснээс хойш 65 жилийн дараа ийнхүү шинэ эмнэлэгтэй болж байгаа юм. Энэ хугацаанд “Хүрээ” амаржих газарт 512 мянган иргэнийг өлгийдөн авсан бөгөөд олон эмэгтэйчүүдэд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Харин шинэ эмнэлгийн барилгын ажил 2022 оны аравдугаар сарын 7-нд эхэлсэн билээ.
2024-10-07

Улаанхуарангийн 4 км замыг цогц гудамж, замын жишгээр шинээр барина

Дэлхийн банкны санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд Улаанхуарангийн замын өргөтгөл 4 км замыг цогц гудамж, замын жишгээр шинээр барих юм. Уг замын талаар төслийн зохицуулагч Х.Булгаагаас тодрууллаа.
2024-10-07

Сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох төслийг эхлүүлэв

“Ирээдүйн хотын иргэд” төслийг нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн баасан гарагт хэрэгжүүлж эхэллээ.
2024-10-07

“Монгол банхар” клубийн аварга нохойг шалгаруулна

“Монгол банхар” клубийн аваргыг шалгаруулах тэмцээн энэ сарын 13-нд болно. Уг тэмцээнийг Монголын банхар судлалын  холбооноос зохион байгуулж буй аж. Тэмцээнд оролцогч банхруудыг үндсэн дөрвөн насны ангиллаар өрсөлдүүлэх нь.
2024-10-07

Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт яллах дүгнэлт үйлдүүлнэ

УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Ц.Батбаярт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Түүнийг нийслэлийн Нийтийн тээврийн газар (НТГ)-ын дарга асан Ч.Сайханбаяр тэргүүтэй хүмүүсийн хамт 2023 оны аравдугаар сарын 31-ний шөнө АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулж байсан билээ.
2024-10-07

Туул голд хуримтлагдсан хагшаасыг цэвэрлэх туршилтыг эхлүүлэв

Туул голд хуримтлагдсан хагшаасыг цэвэрлэх туршилтыг эхлүүлэв
2024-10-07