Нийслэлийн ногоон бүсээс болц гүйцээгүй самар түүхийг хориглоно
Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авна.
2024-08-14
БЗД-ийн хэмжээнд долоон байршилд авто зам шинэчлээд байна
Энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 17 байршилд 19.5 км авто замыг шинэчиллээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн хоёр байршилд авто зам шинэчилсэн бол алслагдсан гурван дүүргийн таван шинэчлээд байна.
2024-08-13
Нийслэлийн харьяа байгууллагууд Яармаг руу нүүв
Нийслэлийн ЗДТГ-ынхан Яармаг руу бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүж дууссан тухай хотын дарга Х.Нямбаатар өчигдөр мэдээлэв. Түүнчлэн нийслэлийн харьяа газар, агентлагуудын дийлэнх нь ч нүүж дуусаад буй гэнэ. Одоогоор нийслэлийн Эрүүл мэндийн болон Байгаль орчны газрынхан хараахан Яармагт төвхнөж амжаагүй юм байна. Тиймээс дээрх хоёр газраас бусад агентлагаас үйлчилгээ авах иргэд Яармагт байрлах нийслэлийн засаг захиргааны цогцолбор луу очих шаардлагатай болох нь.
2024-08-09