Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Малчдын НДШ-ийн 50 хувийг татвараас төлөх нөхцөл бүрдлээ

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг баталлаа
2023-07-07

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг байгууллаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо хамтран Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээрийг дүгнэж, 2023-2025 оны улсын хэлэлцээрийг байгуулав.
2023-07-07

 Төлөвшөөгүй намуудыг  “төрийн хишиг”-ээр цэгцлэх үү 

Улс төрийн намын тухай хуулийг 18 жилийн дараа шинэчлэн найруулж баталлаа. Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын тоо 37 хүрсэн ч үнэндээ нэг нь л “ноёрхож” байна. Өнгөрсөн 30 жилийн түүхэнд Ардчилсан нам МАН-ын дундуур “жийрэг” болж хоёр удаа олонхын суудлыг авч, сонгууль бүрээр гуравдагч хүчний 3-4 намын 2-3 төлөөлөл парламентад сонгогдохоос хэтэрсэнгүй явж ирэв. Харин сүүлийн хоёр сонгуулиар МАН үнэмлэхүй олонхын санал авснаар нэг намын тогтолцоо албан бусаар тогтсон гэхэд болно. Нэг намд төвлөрсөн энэ тогтолцоог задлах, “дагуул”-аас хэтрэхгүй намуудыг чадавхжуулах, төлөвшүүлэх, хариуцлагатай болгохын тулд санхүүжилттэй нь “тулж ажиллах”-аар дээрх хуульд тусгасан нь онцлог болж буй юм. 
2023-07-07

Өнөөдөр хаврын чуулган хаалтаа хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, хаврын чуулган хаалтаа хийнэ.
2023-07-07

Ерөнхийлөгч цэргийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзав.
2023-07-07

БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
2023-07-07

БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирлагийн айлчлалтай холбоотойгоор зарим зам, уулзварыг хаалаа

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла Монголд айлчилж байна
2023-07-06

Ерөнхий сайд шаардлагатай бол зарим объектыг нураахыг үүрэг болголоо

Шаардлагатай бол зарим объектыг нураах хүртэл арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна
2023-07-06

"Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг дэмжжээ

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.
2023-07-06

Хурдан морины уралдаан болон бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт орууллаа

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд нэмэлт оруулж, “Уралдаж ирсний дараа түрүүлж, айрагдсан морьдыг дахин шүдлэж, шүдээр тохирохгүй нь тогтоогдвол уралдаанаас хасаж, дараагийн морийг урагшлуулж байр эзлүүлнэ” гэж нэмлээ.
2023-07-05

Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров наадмын нээлтэд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров долдугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
2023-07-05

ЗГ: Ургац хураалтын бэлтгэлийг хангаж ажиллахыг даалгав

Нийт тариалсан талбайн 93.5 хувь буюу 292.6 мянган га талбай хээрийн соёололт сайн үнэлгээтэй байна. Энэ жил 350.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 152.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгээд байна.      
2023-07-05

ЗГ: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 5-нд болж 60 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
2023-07-05

“Цахим Монгол”-ын цахимжаагүй сонгууль 

Бүртгэлээс “гээгдсэн” хэчнээн хүн байгааг тодорхой хэлэхэд хэцүү. Сурч боловсрох, амьдралаа дээшлүүлэх зорилго өвөрлөн хүний нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн бие нь хол ч сэтгэл нь эх орныхоо төлөө чилж явдаг учраас улс төрийн сонгох эрхээ эдлэхийг эрмэлздэг. Үндсэн хуулийн 21.2-т “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” хэмээн заасан. 
2023-07-05

Б.Батцэцэг: БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн дарга Ом Бирлагийн айлчлал стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргах зорилготой 

Тэрбээр “Монгол, Энэтхэг улс 1955 онд дипломат харилцаа тогтоосон. Түүнээс хойш хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлж, стратегийн түншлэлд хүрсэн. Өнгөрсөн хугацаанд стратегийн түншлэлийн хүрээнд хоёр орны хооронд найрамдлын бэлгэ тэмдэг болсон томоохон ажлууд хийж ирсэн. Төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалуудыг тогтмол давтамжтай хийж буй. 1959 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 40 орчим айлчлалыг харилцан хийсэн байдаг. Харилцааны ийм түүхтэй улс орон цөөхөн. БНЭУ бол манай гуравдагч хөршүүдийн дотор гол орнуудын нэг.
2023-07-05

Б.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар хоёрын хэнийх нь зөв бэ 

Хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын тухай хуулийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” хэмээн заасан бөгөөд үүнийг “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.1.1-т заасан хугацаагаар газар ашиглуулж болно” гэж өөрчлөхөөр тусгажээ. УИХ-ын d.par­liament.mn цахим хуудсанд нийтэлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 16.1.1-т “Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” татварын бус урамшуулал олгож болохоор заасан байна. 
2023-07-05

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Төслийн 1 дүгээр зүйлийн “даян аварга” гэсний дараа “даян аварга цолтой бөх ес даван түрүүлбэл дархан аварга” гэж нэмэх
2023-07-04

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 

Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 8.3-т “Улс төрийн намын өөрийн төлөөллийн төв болон орон нутгийн байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 25 хувиас доошгүй байна” гэснийг “40 хувиас”, 8.4-т уг заалтын хэрэгжилтийг хоёр жил тутамд Жендерийн үндэсний хороонд тайлагнана гэснийг “жил тутам” гэж өөрчлөхөөр төсөл боловсруулсан юм байна. Улс төрийн намын дотоодод эмэгтэйчүүдийн төлөөлөл илүү өндөр байх нь зөв гэсэн агуулгаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 40 хувийн квот оруулсныг судлаачид “Нийгмийн төлөөллийг нэмэгдүүлэхэд түлхэц болсон гол заалт” хэмээн үзэж байсан билээ. 
2023-07-04