Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

 УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг ил болгохыг шаардлаа

Тэдний шаардлагад “Үндсэн хуульд зааснаар Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд бий. Гэвч хуулийн төсөл боловсруулах, УИХ-аар хэлэлцэн батлахдаа иргэдийн санал, оролцоо, ил тод байдлыг бодитоор хангахгүй байна. Үүний нэг жишээ нь эдгээр хуулийн төслийг нээлттэй байршуулахгүй байгаа явдал юм. 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулах, 126 гишүүнтэй анхны парламент ямар зохион байгуулалт, дэг зарчмаар ажиллахыг эдгээр хуулиар зохицуулна. Гэвч хуулийн төслүүдийг иргэд, олон нийт, төрийн бус байгууллагынхан, судлаачдад нээлттэй болгохгүй, саналыг нь авахгүйгээр боловсруулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно” хэмээжээ. 
2024-04-04

 Үнэмлэхүй олонх үргэлжлүүлэн эрх барина гэж тооцов уу

Баталсан хууль тогтоомжийнхоо биелэлтэд хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ АТГ, цагдаа, тагнуул гээд эрх бүхий байгууллага нь хэрэг үүсгэхээс авхуулаад мөрдөн байцаах ажиллагаа явуулан, прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх хүртэл хууль тогтоогчид бас шалгалт явуулна гэдгээ ийнхүү бататгаж, тодорхой болгох нь.
2024-04-03

"Эрсдэлтэй бүлэгт хамаарах хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрх зөрчигдсөөр байна"

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид илтгэлээ танилцууллаа.
2024-04-02

Албан тушаал, ардын сангуудыг сорчлогч

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга бол Монголын төрийн өндөр албан тушаалтан. Зэрэг, зиндаагаар нь адилтгавал Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай эн зэрэгцэх тусгай албан тушаалтан юм. УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Энхбаяр оны өмнөхөн эл албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн нь учиртай. Тэрбээр УИХ-ын сонгуулийн төвийн бүсийн тавдугаар тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт өрсөлдөхөөр зэхэж, хуулийн дагуу өндөр албан тушаалаас татгалзсан хэрэг. Гэхдээ тэр өдгөө Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна. Төрийн тэргүүний зөвлөх ч өндөр албан тушаалтны ангилалд багтдаг. Ийнхүү өндөр албан тушаалыг сорчлон сэлгэж “сурсан” Ж.Энхбаярыг сонгож болохгүй шалтгаан бий. 
2024-04-01

Төсвийн дунд хугацааны хүрээний мэдэгдлийг олон нийтэд анх удаа хэлэлцүүллээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тэргүүтэй 32 гишүүн санаачлан Улсын Их Хурлаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцэн баталсан Төсвийн шинэчлэлийн эхний шатны хуулийн өөрчлөлт амжилттай хэрэгжиж, Төсвийн дунд хугацааны хүрээний мэдэгдлийг олон нийтэд анх удаа хэлэлцүүллээ.
2024-03-29

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа.
2024-03-29

Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийг хангана

ХЗБХ: “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
2024-03-29

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.03.28) хуралдаан гишүүдийн 61.1 ирцтэйгээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хуралдаанд танилцуулав.
2024-03-28

Гурил, малын тэжээлийг импортын татвараас чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ

Засгийн газраас санаачилсан гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг гишүүдийн олонх нь дэмжлээ. Ингэснээр тус хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж, анхан шатны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 
2024-03-28

Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Парламентын институтийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, Элчин сайд, доктор Арно Вики-тэй Швейцарын Холбооны Улсын нийслэл Берн хотноо уулзлаа.
2024-03-28

Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна

Орон нутагт эрт илрүүлэг, оношилгоог сайжруулахад 1,4 тэрбум төгрөгийг зарцуулахаар хуваарилжээ.
2024-03-27

Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нар “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-03-26

Монгол Улс ОУПХ-ны Ассамблейд элсээд 57 жил болжээ

Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 23-27-ны өдрүүдэд үргэлжилнэ. Уг чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар оролцож байна.
2024-03-26

Тавантолгой ДЦС-ын төслийн гүйцэтгэгчийг өнөөдрийг хүртэл сонгон шалгаруулаагүй

Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2021 оны аравдугаар сард болон 2022 оны тавдугаар сард тус тус зарласан боловч амжилтгүй болсон байна. Иймд Засгийн газраас станцын төслийг 300МВт+150МВт гэсэн хоёр үе шат болгон хуваах шийдвэр гаргаж, эхний ээлжинд 300МВт-аар барьж байгуулах төсөлд дахин тендер зарласан байна.
2024-03-25

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, хуулийн төсөлд гишүүдийн байр суурийг нэгтгэх шаардлагатай байгаа тул тус намын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлтийг илэрхийлэхэд, хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа ажлын дөрөв хоногийн завсарлага өгсөн юм.
2024-03-22

Сонгуулийн луйврын эсрэг хамтран тэмцэхийг уриалав 

Аливаа шатны сонгуулийн үеэр элдэв хууль бус үйлдэл, булхай луйвар их гардаг тухай ярьдаг ч шүүхээс ял авч, хариуцлага тооцуулсан хүн бараг байдаггүй. Тэгвэл сонгуулийн луйврын эсрэг тэмцэх, улмаар буруутай этгээдэд хариуцлага тооцуулдаг болгохыг “Монголчуудын үзэл санааны нэгдэл” ТББ-аас уриалж, намууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийг хамтран ажиллахыг хүсэж буй талаараа өчигдөр мэдээлэв. 
2024-03-22

Малчдын зээл тэглэх болон малжуулахад гурван их наяд төгрөг шаардлагатай

АН-аас “4-11” мэдээллээ өчигдөр хийж, УИХ-ын гишүүн Ц.Туваан, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийллээ. Тус намаас зудад нэрвэгдсэн малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёрдугаар сараас “Амь нэгтэй монголчууд” аян өрнүүлж буй. Улсын хэмжээнд 20 аймгийн 200 гаруй сумд зудын гамшиг нүүрлэж, 4.7 сая мал хорогдсон гэсэн мэдээлэл бий. Мөн зудын дараа хаваржилтийн нөхцөл хүндэрч буй тул тэд дээрх аянаа ирэх тавдугаар сар хүртэл үргэлжлүүлэхээр болсон байна. Гишүүн Ц.Туваан “Малчид банканд нийт 3.1 их наяд төгрөгийн зээлтэй байна. Үүнээс зөвхөн зудад нийт малынхаа 50-иас дээш хувийг алдсан малчдын зээлийг тэглэх, хөнгөлөх санал гаргаж буй юм.
2024-03-22

Үйлдвэрлэлийг цогцолбороор нь хөгжүүлэх боломжийг нээх хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, С.Бямбацогт нар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-03-21