Урд хөршид докторын зэрэг хамгаалахаар сурч байсан монгол залуу учир билүүлгээр амиа алдлаа. Түүний цогцос оюутны дотуур байрнаас өнгөрсөн баасан гаригт олдсон байна. Талийгаачийг Г гэдэг ба 42 настай байжээ. Түүний амьдардаг байсан өрөөнөөс эвгүй үнэр ханхлахаар нь оюутны дотуур байрныхан нь цагдаад мэдэгджээ. Цагдаа нарыг очтол нэлээд удсан янзтай цогцос байсан гэнэ. Одоогоор Бээжингийн цагдаа нар талийгаач юуны учир хэзээ амиа алдсан болохыг тогтоохоор шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаачийн үхэлд гадны нөлөө байж болзошгүй гэлээ.