Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Баянзүрх дүүргийн “Хүрмэн”, “Энхэс”, Сүхбаатар дүүргийн “Хонхондой” зэрэг эмийн санд өчигдөр гэнэтийн шалгалт хийлээ. “Энхэс” эмийн сангийн ажлын байр бохир, эмийн өрөлт эмх замбарааг үй, эм бүртгэл болон жор хөтлөлт огт хийг дээгүй байсан юм.
Түүнчлэн ний тийн үйлчилгээний эмийн санд худалдахыг хориглосон судсаар сэлбэх шингэн буюу дусал цөөнгүй худалдаж байв. Мөн СБД-ийн 57 дугаар байранд байдаг “Хонхондой” эмийн сангаас ноцтой, томоохон зөрчлүүд илэрлээ. Тухайлбал, эм найруулах өрөө нь ариун цэврийн шаардлага хан гаагүй, ажлын байрандаа хоол хийж идсэн байдалтай байв. Зарим шингэн болон шахмал эм, хүүхдэд зориулсан ханиадны эм хүртэл хугацаа нь дууссан байсан.
Хамгийн ноцтой нь эмийн сангаар худалдахыг хориглосон судсаар сэлбэх бүх төрлийн шингэнийг энд нууцаар худалдаж байсан юм. Тиймээс тус эмийн сангийн хугацаа хэтэрсэн болон бохир орчинд найруулсан эмүүдээс дээж авч, лабораторийн шинжилгээнд өгөхөөр болов. Харин “Хүрмэн”- гийн хувьд үйл ажиллагаа хэвийн, ажлын байрны болон эрүүл ахуйн шаардлагыг сайн хангасан орчинд, зохих шаард лагыг ханган ажиллаж байв. Тус эмийн сан 800 орчим төрлийн эм худалдаалдаг юм байна.