Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Д.Дэндэвсамбыг авлига авсан, албан тушаалаа хэтрүүлсэн, хилээр эд зүйл хууль бусаар нэвтрүүлэхэд хамтран оролцсон гэсэн үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шалгаж эхэлжээ. Түүнтэй хамт эхнэр Б.Анхчимэгийг нь ч дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Энэ талаар ТЕГ-ын ажилтнаас тодруулахад “Ханбогд сумын Засаг дарга Д.Дэндэвсамбыг эрүүгийн хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцон шалгаж байгаа нь үнэн.
Түүнийг өнгөрсөн пүрэв гаригт сэжигтнээр татаж шалгахаар нийслэлд авчирсан. Тэрбээр бус дад хилээр их хэмжээний алт гаргах эрх олгосон. Ингэхдээ авлига авсан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэж байгаа” гэлээ. Хэрэгт Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I албаныхан хяналт тавьж буй юм байна. Тус албаны прокуророос энэ талаар тодруулахад “Д.Дэндэвсамба болон түүний эхнэр Б.Анхчимэг нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Их хэмжээний алт хууль бусаар гаргахыг завдсан болон авлигын хэрэгт холбогдуулан сэжигтнээр татан цагдан хорьчихоод байгаа.
Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж буй болохоор нарийн тодорхой мэдээлэл бидэнд алга. Юутай ч түүний эхнэр их хэмжээний алт хилээр гаргах гэж байсан хэрэгт холбогдоод байгаа. 14 хоногийн хугацаанд ТЕГ-ын Мөрдөн байцаах албанд шалгаад гэм буруутай гэж үзвэл цаашид үргэлжлүүлэн хорино. Эс тогтоогдвол батлан даалтад гаргана” гэлээ.
Өмнөговь аймгийн Хан богд сумын нэрээ хэлэхийг хү сээгүй нэгэн иргэнтэй утсаар холбогдоход “За саг дар га эзгүй байгаа. Хууль хя нал тын байгууллагынхан шалгахаар өнгөрсөн пүрэв гаригт Улаанбаатар руу авч явсан. Түүний эхнэр Б.Анхчимэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур 25 кг алтыг Гашуунсухайтын боомтоор гаргах гэж байгаад хилийн шалган, тагнуулынханд баригдсан юм билээ. Тэгээд хууль хяналтын байгууллагынхан шалгахад нөхрийнх нь оролцоо, хээл хахуулийн асуудал байсан юм шиг байна лээ. Тэгээд л авч явсан” гэлээ.
Г.РАВЖАА