Цаазаар авах ялыг устгах нь яагаад зөв бэ? гэдэг асуудлаар “Эмнести интернэшнл” олон улсын байгууллагаас өнөөдөр сэтгүүлчдэд сургалт зохион байгууллаа. Цаазын ял нь улс орон бүрд үндэсний цөөнх ядуусын эсрэг хэрэглэгдэж, ихэнхдээ улс төрийн хэлмэгдүүлэлтийн зэвсэг болсоор иржээ. Тиймээс гэм зэмгүй хүнийг шийтгэсэн тохиолдолд нэгэнт эргэж буцаах боломжгүй байдаг тул цаазаар авах ялыг дэлхий даяар халах цаг болж байна гэж үзлээ. 2009 оны байдлаар 18 улс оронд 714 хүнийг цаазаар авч 56 улс оронд 2001 хүнд цаазаар авах ял оноосон байгаа ажээ. Харин манай улсад сүүлийн 40 жилийн байдлаар 800 гаруй хүнд цаазар авах ял оногдуулсан байна.
Б.Энх-Уянга