Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Барс” худалдааны төв дахь худалдаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтад хамрагдсан хиам борлуулагчид 24 хиамны цехээс бараагаа нийлүүлдэг хэмээн мэдээлсэн бөгөөд эдгээр цехийн 11-ээс нь зөрчил илэрсэн байна. Иймээс БЗД-т үйл ажиллагаа явуулдаг “Русские калбосы”, СХД-ийн “Мах” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Мөн “Тун-Од” компанийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоолоо. Харин “Хос гарьд”, “Очир дагинс”, “Мөнхийн болор”, “Траст трейд” зэрэг компанид мөнгөн торгууль тавьж, хугацаатай албан даалгавар өгөв.