Архидан согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо ойрдоо буурахгүй байна.
Өчигдөр архи ууж хоорондоо зодолдсоноос болж нэгнийхээ зүүн чихний омгийг тас хазсан хэрэг гарсан байна.
Тус хэрэг нь Хан-Уул дүүргийн Нисэхийн эцэст болсон бөгөө иргэн А,Ц нар нь танилцан архи ууж байгаад хоорондоо муудалцан зодолдож иргэн Ц иргэн А-гийн чихний зүүн омгийг тас хазсан байна.
Энэ хэргийг Бүргэд 449-р чиглэлийн цагдаагийн ахлах дэслэгч Анхбаяр, дэд ахлагч Мөнхтөр нар мэдээлэл шуурхай хэлтсийн төвөөс өгсөн дуудлагын дагуу очиж баривчилсан байна.
Одоо энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэсэг шалгаж байна.