Нийгмийн хэв журам сахиулах албаны удирдах ажилтны сургалт зөвлөгөөнийг НҮБ-ын Хүн амын сан, ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх үндэсний хороотой хамтран өнөөдрөөс нийслэлд эхэллээ. Сургалтад Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн цагдаагийн газар, Цагдаагийн академи, 21 аймгийн цагдаагийн газар, хэлтэс, тасгийн цагдаагийн алба хаагчид хамрагдана. Төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн нийгмийн хэв журам хамгаалах албаны удирдах ажилтны хууль, эрх зүй, ажил хэргийн мэдлэгийг дээшлүүлэх, шинээр хэрэглэгдэж байгаа техник, тусгай хэрэгслийг ашиглах арга барилтай танилцах болон Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэндийн яам, ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх үндэсний хорооны мэргэжилтнүүд илтгэл, мэдээлэл хийнэ.