Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Алтандорнод Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй Үндэсний Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлогын хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох хэргийг саяхан хянан хэлэлцжээ.
Татварын улсын байцаагчид тус компаний 44 тэрбум төгрөгийн зөрчилд нь 6 тэрбум гаруй төгрөгийн төлбөр ноогдуулжээ. Харин “Алтандорнод Монгол ХХК”-аас татварын улсын байцаагч нарын өнгөрсөн оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 210960 дугаар акттай холбогдох зарим хэсэг буюу 5 тэрбум төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан ажээ. Ингээд анхан болон давж заалдах шүүх хурлаар тус компани нь 5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төлөх үндэслэлтэй гэж үзсэн байна.