Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан суманд жонш боловсруулах үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай хоёр ч компанид 15 монгол залуу халдсаныг цагдаагийнхан саатуулсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэд зохион байгуулалттайгаар хятадуудаас “өшөө авах” гэж очсон бололтой. Энэ хэргийн талаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хуран даа Ч.Батбаяраас тодрууллаа.
-Айраг, Даланжаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг хоёр ч компанийн хятадуудад монгол за луус халджээ. Айраг сумын Засаг дарга тэднийг “Хөх Монгол” бүлгэмийнх гэж сонинд мэдээлсэн байх юм.
-Уг хоёр суманд үйл ажиллагаа явуулдаг жонш боловсруулах үйлдвэрт халдсан гэх мэдээллийн дагуу бид шуурхай ажлын хэсэг байгуулж ажиллан, тэднийг Төмөр замын 25 дугаар зөрлөгийн орчимд баривчилсан. “Мөнх галын дуудлага үндэсний хөдөлгөөн” гэдэг төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Баянмөнх, тэргүүлэгч гишүүн Д.Пүрэвдаш, Т.Тулгабат нар тэднийг удирдаж явсан. Энэ байгууллага 2008 оны хоёрдугаар сард ХЗДХЯ-наас зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага юм билээ. Тэд өөрсдийн тамга тэмдэгтэй явсан. Айраг суманд үйл ажиллагаа явуулдаг компанийнханд хас тэмдэг, туг далбаа үзүүлсэн гэсэн яриа гарсан ч автомашинд нь хийсэн үзлэгээр тийм зүйл олдоогүй.
-Энэ 15 залуу бүгдээрээ Төв аймгийнх юм уу. Анх бидэнд Төв аймгийн залуус энэ хэргийг үйлдсэн гэсэн мэдээлэл ирсэн. Тэд хэчнээн төгрөгийн эд зүйл дээрэмдсэн бэ?
-Үгүй ээ. Тэдний хоёр нь Өвөрхангай, хоёр нь Орхон, нэг нь Төв, үлдсэн 10 нь Улаанбаатар хотын харьяат. Энд тэндээс цугласан тэдний зарим нь бие биенээ ч танихгүй юм билээ. Тэд Айраг суманд байдаг “Янтай уул” компанийн ажилчин зургаан хятад иргэнээс хоёр гар утас, дөрвөн сая төгрөг, Даланжаргалангийн “Кевин инвест”-ийнхнээс таван гар утас, 1.6 сая төгрөгөөс гадна ундаа, шар айраг, тамхи, дижитал аппарат дээрэмдсэн байсан. Тэнд 13 хятад, хамгаалалтын зургаан монгол залуу байна лээ.
-Энд тэндээс цугласан, газар орон сайн мэдэхгүй 15 залуу тэгээд яаж энэ хоёр компанийнхныг “бужигнуулдаг” байна аа?
-Бид энэ асуудлыг шалгаад Улсын мөрдөн байцаах газарт шалгуулахаар шилжүүлж байгаа. Айраг сумын иргэн Сонинбаяр гэдэг хүн тэдэнд газарчилж явсныг тогтоосон.
-Хурдан унаа хөлөглөсөн 15 залууг баривчлахад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэн үү?
-Говьсүмбэр аймгаас ажлын хэсэг гарч 25 дугаар зөрлөгийн орчимд тэдэнтэй таараад, зургаан хүн сууж явсан “Chevrolet”-ийг нь зогсоон шалгаж байтал нөгөө “Hummer-2” нь зогсолгүй шууд зугтсан. Бид түүний хойноос хөөцөлдөж, тус зөрлөгөөс хойш 3-4 км-ийн цаана барьж авсан. Ингэхдээ тэдний машиных нь өмнүүр гэрэлт сумаар хий буудаж байж зогсоосон. Тэд нийг баривчлах үед эсэргүүцэл үзүүлээгүй.
Г.РАВЖАА