“Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт уралдааныг их дээд сургуулийн оюутнуудын дунд энэ сарын 1-нд амжилттай зохион байгууллаа. Тэмцээний үеэр оюутнууд татварын хуулийн талаар мэдлэг, мэдээлэл сайтай байгаа нь харагдаж байлаа. Тэргүүн байрт Д.Сувдаа багштай МУИС-ийн ЭЗС-ийн “Tax is chance” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэж ТИНЗ нийгэмлэгээс зохион байгуулах хоёрдугаар шатын уралдаанд оролцох эрхтэй боллоо. Удаах байруудад ХҮДС-ийн Г.Отгонсүрэн багштай “Accounting” баг, МУИС-ийн ЭЗС-ийн “Хөгжил” баг тус тус шалгарлаа. Тэмцээнийг “Алхана-трейд” ХХК-ийнхан ивээн тэтгэж ирээдүйн татвар төлөгчдийн оюунд хөрөнгө оруулсан бмайна. Тус компани Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн “Найдвартай татвар төлөгч хаяг хэрэглэх эрх бүхий” шилдэг аж ахуйн нэгжийн нэг юм.